Хурлаар хэлэлцүүлэх асуудал, бүтээлийн мэдээллийг 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл ЭЗ-ийн нарийн бичгийн дарга П.Энхжаргалд мэйлээр (enkhjargal.p@num.edu.mn) илгээнэ үү.
2024.08.25 өдрөөс хэрэгжиж байгаа “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын дагуу Б цагт тооцуулах бүтээл нь хэвлэгдсэн байх ёстойг анхаарна уу.
- Нэг сэдэвт бүтээл, хамтын бүтээл, эмхэтгэсэн бүтээлийн хувьд шинжээчээр уншуулж дүгнэлт авахад хугацаа шаардлагатай тул эх бүтээл 2 хувь болон (бүтээлийн нүүр, зохиогч, редактор, хэвлэлийн хуудас, гарчиг зэрэг мэдээлэлтэй хуудас, хамгийн сүүлийн хуудсыг оруулсан) хуулбарыг 2025.04.03 өдрийн дотор биетээр өгнө үү.
- Сурах бичиг, гарын авлагын хувьд тэнхимийн хурлын эсвэл тэнхимийн хөтөлбөрийн хорооны хурлаас дэмжиж, зохих хичээлийн хөтөлбөрт тусгасан тухай протокол болон хичээлийн хөтөлбөр шаардлагатай ба эх бүтээл 1 хувь болон (бүтээлийн нүүр, зохиогч, редактор, хэвлэлийн хуудас, гарчиг зэрэг мэдээлэлтэй хуудас, хамгийн сүүлийн хуудсыг оруулсан) хуулбарыг 2025.04.10 өдрийн дотор биетээр өгнө үү.
ХУС-ын Эрдмийн зөвлөл