Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Захиргааны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл

Хурал: 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн  14.20 цагаас 330 тоотод эхлэв.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Цаг уур, ус судлалын тэнхимийн эрхлэгч Сумьяагийн Эрдэнэсүхийн тэнхимийн эрхлэгчийн ажлын тайлангийн дүнг танилцуулах тухай /Томилогдсон огноо 2023.09.18-аас 2 жил/
  2. Биологийн тэнхимийн Биологи /ургамал судлал/, Экологийн хөтөлбөрийн лаборантын орон тоон дээр бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтын дүнг танилцуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
  3. ГХСТ-ийн эрхлэгч Ядамжавын Бадамсүрэнгийн ажлын тайлан, эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах тухай санал
  4. ИБАС-ын тэнхимийн эрхлэгч Рэнчиний Батсүрэнгийн ажлын тайлан, эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай тэнхимийн санал.
  5. Химийн тэнхимийн эрхлэгч О.Болормаад 10 хоногийн цалинтай чөлөө олгох тухай.

ХУРЛЫН ШИЙДВЭР:

  1. Цаг уур, ус судлалын тэнхимийн эрхлэгч Сумьяагийн Эрдэнэсүхийг тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов. /Томилогдсон огноо 2023.09.18-аас 2 жил/
  2. Биологийн тэнхимийн Биологи (ургамал судлал) хөтөлбөрийн лаборантаар Х.Болортуяа, Экологийн хөтөлбөрийн лаборантаар Т.Бямбабаяр нарыг тус тус 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  3. ГХСТ-ийн эрхлэгч Ядамжавын Бадамсүрэнг тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  4. Дэд профессор М.Даариймаа, М.Нарантуяа нарыг ИБАСТ-ийн эрхлэгчээр ажиллуулахыг дэмжиж саналыг ЗХНГ-т уламжлахаар тогтов.
  5. Химийн тэнхимийн эрхлэгч О.Болормаад 2025.10.23-2025.11.05 хүртэл 10 өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжихээр тогтов.