Хурал: 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 14.20 цагаас 439 тоотод эхлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- IELTS төвийн шалгалтын админ Э.Алтантуяад ээлжийн амралт олгох тухай
- IELTS төвд /цагаар/, хөлсөөр хүн авч ажиллуулах тухай
- ШУС-ийн харьяа Сансар судлалын төв байгуулах тухай
- Физикийн тэнхимд шинээр лаборант авах тухай
- Б.Алтангэрэл тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайланг хэлэлцүүлсэн тухай
- М.Дэлгэржав тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайланг хэлэлцүүлсэн тухай
- УЗУС-ын тэнхимийн эрхлэгчийн ажилласан хугацааны тайлан, эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
- УЗУС-ын тэнхимд ТТА сонгон шалгаруулж авах тухай
- Анна Козиал /Anna Kozial/-г 2025.10.13-ны өдрөөс Европ судлалын тэнхимд польш хэлний зочин багшаар ажиллуулах тухай
- Дамдинжавын Нарангэрэлийг ХУС-т 2025.10.23-ны өдрөөс үйлчлэгчээр гэрээгээр ажиллуулах тухай
- Д.Эрдэнэбаатарт цалинтай чөлөө олгох тухай
- Төсөв оруулах хугацааг хойшлуулах санал
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- IELTS төвийн шалгалтын админ Э.Алтантуяад ээлжийн амралт олгохоор тогтов.
- IELTS төвд хөлсөөр үйлчлэгч ажиллуулах, мөн шалгалтын админ шаардлагатай үед хөлсөөр ажиллуулахыг дэмжиж, ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- ШУС-ийн харьяа Сансар судлалын төв байгуулахыг дэмжиж холбогдох материалуудыг төв рүү илгээхээр тогтов.
- Физикийн тэнхимд шинээр лаборант авах тухай асуудлыг хойшлуулж өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
- Б.Алтангэрэлийг Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтов.
- М.Дэлгэржав, Б.Хишигням нарын нэрсийг Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд дэвшүүлэхээр тогтож, ректорт хүргүүлэхээр тогтов.
- Г.Галбаяр, С.Дашдэжид нарын нэрсийг Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэхээр тогтож, ректорт хүргүүлэхээр тогтов.
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимд туслах ажилтнаар А.Оюунболорыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Анна Козиал /Anna Kozial/-г 2025.10.13-ны өдрөөс Европ судлалын тэнхимд польш хэлний зочин багшаар ажиллуулахыг дэмжив.
- Дамдинжавын Нарангэрэлийг ХУС-т 2025.10.23-ны өдрөөс үйлчлэгчээр гэрээгээр ажиллуулахаар тогтов.
- Д.Эрдэнэбаатарт цалинтай чөлөө олгохоор тогтов.
- Төсөв оруулах хугацааг хойшлуулах саналыг төв рүү хүргүүлэхээр тогтов.


