Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ

ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2025 оны 4 дугаар сарын 17-ны өдөр 14:30 цагаас МУИС-ийн 2-р байрны 439 тоот өрөөнд хуралдав. Хурлын ирц: 84,2 хувь. Хурлаар багш нарын 2024-2025 оны хичээлийн жилд Б цагт тооцуулах бүтээл, сурах бичгийн төсөл хаах, дотоодын эрдэм шинжилгээний жагсаалтад сэтгүүл нэмэх асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.

Үүнд:

Нэг сэдэвт бүтээлд дараах 8 бүтээлийг тооцох

  1. Г.Нарантунгалаг “XVII-XVIII зууны монгол түүхэн сурвалжаар уламжилж ирсэн домгуудын харьцуулсан судалгаа”, 2025, 13,9 хх
  2. В.Батмаа “Хятад, монгол хоёр хэлний энгийн өгүүлбэрийн бүтцийг зэрэгцүүлэн судлах нь”, 2025, 14,3 хх
  3. Ц.Отгонсүрэн ““АНГЛИ, МОНГОЛ ХЭЛНИЙ NP1+P+NP2 БҮТЭЦ ДЭХ ХАРЬЦАА ЗААСАН «Р» НЭГЖ, ТЭДГЭЭРИЙН НИЙТЛЭГ ШИНЖ”, 2025, Б5, 265 тал
  4. Ц.Онон “Монгол, япон хүний сэтгэлгээний нийтлэг ба өвөрмөц онцлогийг хэлний илэрхийллээр шинжлэх нь” Уб.2025, 15 хх
  5. Э.Тогтуун, “Япон хэлний хүүрнэлд гэр бүлийн харилцаа илэрсэн нь”, 2025, 15 хх
  6. П.Энхжаргал “Монгол, Японы газар нутгийн нэрийн судалгаа (өнгө заасан нэрийн жишээгээр)”, 2025, 17,5 хх
  7. Оюунжаргал, Очирын. Ойраты в политике маньчжурской династии Цин, Издательство Бурятского научного центра СО РАН, Улан-Удэ, 2015, А5, 238 тал
  8. Г.Гэрэлмаа “Герман хэлээр сонсож ойлгох чадварыг монгол оюутанд эзэмшүүлэх арга зүй”, 2025, 15 хх

Сурах бичигт дараах 4 бүтээлийг тооцох

  1. Г.Галбаяр “Эртний Грек, Ромын уран зохиол”, 2006, 10 хх,
  2. Г.Галбаяр “Дундад зууны өрнө дахины уран зохиол”, 2010, 9,5 хх,
  3. Г.Галбаяр “Сэргэн мандалтын үеийн өрнө дахины уран зохиол”, 2020, 16,6 хх Өрнө дахины уран зохиол хичээлд ашиглах сурах бичиг
  4. Б.Чинзориг, “Дорнод Европын түүх”, 2025, Дэлхийн түүх: Зүүн европын түүх хичээлд ашиглах сурах бичиг (Б цагт МУИС-ийн хэвлэх газар ISBN авч, хэвлэгдсэний дараа тооцно)

Гарын авлагад дараах 5 бүтээлийг тооцох

  1. Г.Баттогтох, Г.Нарантунгалаг, Б.Түвшинтөгс, Түүхэн домог, 2025, 7,8 хх, (Хялбаршуулан найруулсан бүтээл) Монголын эртний уран зохиол хичээлд ашиглах гарын авлага
  2. С.Туул “Сэлэнгэ охин”, 2025, 18,8 хх бүтээлийг академик англи хэл хичээлд ашиглах гарын авлага (Б цагт дахин редакц хийсний дараа тооцох)
  1. Ш.Баттөр, Б.Хорвоо “Үзэл санааны эрэлхийллийн зам”, 2025, 10,5 хх “Монголын орчин үеийн уран зохиол”, “Жүжгийн зохиолын задлан шинжлэл”, “Зохиолчийн урлан судлал” хичээлд ашиглах гарын авлага
  2. Ц.Нямсүрэн “Философийн дасгал Тест, сэтгэхүйн туршилт, кино хэлэлцүүлэг, эссэ, диалоги, бодлого, даалгаврын эмхэтгэл”, 2025, 11хх Философийн үндэс хичээлд ашиглах гарын авлага
  3. Л.Дорждэрэм Франц хэл: цөмийн эрчим хүч, 2025, 30 хх, Хэлмэрчлэхүй 1, 2 хичээлд ашиглах гарын авлага

Сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад дараах 1 бүтээлийг тооцох

  1. Т.Болдбаатар (орчуулга) Ватанабэ Хооёо Цагаан лянхуа судрын сургаал, 2024 А5, 320 тал

Бусад:

  1. Б.Чинзоригийн удирдсан МУИС-ийн захиалга, санхүүжилттэй “Төв болон Дорнод Европын түүх” мэргэжлийн суурийн сурах бичиг зохиох төслийн (Дугаар: ЗТХСГ/2022061505) үр дүнг МУИС хэвлэх үйлдвэрт хүлээлгэн өгсөн тул төслийг амжилттай хэрэгжиж дууссан гэж тооцох
  2. УЗУСТ-ээс санал ирүүлсэн СУИС-ийн “Монголын соёл урлаг” эрдэм шинжилгээний сэтгүүлийг МУИС-ийн дотоодын сэтгүүлийн жагсаалтад бүртгэх
  3. С.Дулам “Монгол соёлын тайлбар толь бичиг”, 2024, 150хх бүтээлийн ерөнхий редактор Г.Нандинбилиг (50 хх), редактор И.Даваадорж (50 хх) нарт орчуулгын бүтээлийн редактор ангиллаар Б цаг тооцох