ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН – УЛААНБААТАР ХОТОД – МУИС, Шинжлэх ухааны сургууль

Шилжилт хөдөлгөөн – Улаанбаатар хотод

Семинарын хүрээнд Улаанбаатар хотын шилжих хөдөлгөөнд оролцогч өрхүүдийн нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, эрүүл мэнд, боловсролын асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, орон нутгаас Улаанбаатар хотод суурьшсан өрхүүдээс эхлээд гадаадад хөдөлмөр эрхлэхээр явсан өрхийн гишүүд хүртэл энэ хэлэлцүүлгийн хүрээнд хамрагдана.

Хэлэлцүүлэгт шилжилт хөдөлгөөний чиглэлээр мэргэшин судалж буй монгол, америк судлаачид өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулах юм. Хэлэлцүүлэгт сууж мэдээлэл авах, өөрсдийн санал бодлыг солилцох боломж салбарын багш, судлаач, магистрант, докторант, бакалаврын түвшний оюутнууд, иргэний нийгмийн төлөөлөл, иргэд, олон нийтэд нээлттэй байна.

Хуваалцах