ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Хос, хавсарга хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай
- ХУС-т хувцас харагч ажилтай Б.Батчулууны буцалтгүй мөнгөн тусламж хүссэн тухай өргөдөл
- Б.Батыг Геологи, геофизикийн тэнхимд дэд профессорын албан тушаалд ажиллуулах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан нэр бүхий 6 оюутныг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар, хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан нэр бүхий 16 оюутныг МУИС-ийн захирлын тушаалаар 2022-2023 оны хичээлийн жилийн 1-р улирлаас суралцуулахаар шийдвэрлэв.
- Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.4 дахь заалт, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн хувцас харагч ажилтай Б.Батчулуунд 1 удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв. /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Геологи, Геофизикийн тэнхимийн ажлын хэсгийн дүгнэлт, тэнхимийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн гэрээт дэд профессор Б.Батыг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс дэд профессорын албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэв.


