МУИС-тай олон жилийн хамтын ажиллагаатай БНЧУ-ын Ян Евангелиста Пүркинэ ИС-ийн Герман судлалын институтын эрхлэгч, доктор, Профессор, Хана Бергерова 2022 оны 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 10-ныг дуустал МУИС -ийн Европ судлалын тэнхимд ажиллаж, Герман судлалын оюутан, багш нарт лекц уншиж, эрдэм шинжилгээний их семинарыг хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний их семинарт хоёр орны Герман судлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцсанаас гадна дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Доктор, Профессор Хана Бергерова „Der deutsche Wortschatz im Wandel“ сэдвээр, доктор, Профессор Ж.Ариун “Methaphor und Methonymen als Bereicherung im deutschen Wortschatz, доктор Г.Эрдэнэнаран “Kognitive Aspekte in Phraseologismen”, Б.Энхболд “Denken, Sprechen, Verhandeln”, ахлах багш Г.Гэрэлмаа “Kreative Wortschatzarbeit im DaF-Unterricht”, Ч.Сэлэнгэмөрөн “Zu Terminologien und Begriffen über interkulturelle Kommunikation und Kompetenz” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Мөн тэрээр МУИС-ийн Герман судлалын багш, төгсөгчидтэй цахим уулзалт ярилцлага хийж, Чех улсын Герман судлалын хөгжил, “Цахим Герман судлал” ОУ-ын төслийнхөө талаар танилцуулж, МУИС-ийн “Лекцийн зочин багш” хөтөлбөрт оролцсоноос гадна цахим сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах сургалт семинар зохион байгууллаа.