ШУС-ийн дэргэдэх “Тайваний Хятад судлалын мэдээллийн төв”-д ном бэлэглэлээ – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн дэргэдэх “Тайваний Хятад судлалын мэдээллийн төв”-д  ном бэлэглэлээ

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн дэргэд 2019 онд байгуулагдсан “Тайваний Хятад судлалын мэдээллийн төв”-д Тайваний Үндэсний төв номын сангаас хятад судлалын чиглэлийн 250 ном бэлэглэжээ. Бэлгийн номыг Ази судлалын тэнхимийн хятад судлалын салбарын багш судлаачид хүлээн авч тус төвийн сан хөмрөгөө баяжууллаа. Хятадын түүх, соёл, урлаг, гүн ухаан, хятад хэл, уран зохиол болон олон улсын харилцааны талаарх сүүлийн үеийн эдгээр ном бүтээл нь тус тэнхимийн хятад судлалын сургалт, судалгааны ажлыг ахиулахад ихээхэн ач холбогдолтой.

Тус төв нь Тайваний Үндэсний төв номын сангийн цахим сурвалж, Хятад болон Тайваний зонхилох эрдэм шинжилгээний байгууллагын цахим сан, томоохон их, дээд сургуулиудын номын сангийн цахим сурвалжуудыг онлайн ашиглах боломжийг олгодог. Ази судлалын тэнхим нь мөнТайваний Үндэсний төв номын сантай хамтран 5 дугаар сарын 3-ны өдөр Тайваний Үндэсний төв номын сан, Academia Sinica, Тайваний Үндэсний Багшийн Их Сургууль зэрэг байгууллагын номын сангийн цахим сурвалжийг МУИС-ийн багш судлаачид, оюутан суралцагчид хэрхэн онлайн ашиглах талаар цахим сургалтыг зохион байгуулсан юм.