Биологи, Биологийн нөөц судлал, Биотехнологи, Биохими, Экологи, Байгалийн ухааны боловсрол (биологи) хөтөлбөрүүдэд 2022-2023 оны хичээлийн жилд элсэн орсон оюутнуудыг чиглүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
МУИС, ШУС-ийн Биологийн тэнхимийн Биологи, Биологийн нөөц судлал, Биотехнологи, Биохими, Экологи, Байгалийн ухааны боловсрол (биологи) хөтөлбөрүүдэд 2022-2023 оны хичээлийн жилд элсэн орсон оюутнуудад тухайн хөтөлбөрүүдэд амжилттай сурахад чиглүүлэх үйл ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 05 өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд тэнхимийн үйл ажиллагааг танилцуулж хөтөлбөрийн зөвлөх багш нар оюутнуудтай уулзаж танилцлаа. Мөн Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн Н. Алтанзул тэтгэлэг, оюутан солилцооны хөтөлбөрийн мэдээллийг хүргэсэн бол Проб, Экологи эрдэм зэрэг оюутны клубүүд үйл ажиллагаагаа танилцууллаа.






