Нэг. Зорилго
Бүрэлдэхүүн салбар сургуулийн багш ажилтны ганцаарчилсан болон багын спортыг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144-р заалтыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсрон өнгөрүүлэх, оюуны ачаалал, ядаргааг тайлах, спорт дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж БАСИН-д оролцох оролцоог нэмэгдүүлэхэд тэмцээний зорилго оршино.
Хоёр. Хугацаа, төрөл, тоглолтын журам
2022 оны 10 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд МУИС-ийн спорт заал, биллиард дартсын “Shine” клуб, “Парк боулинг төв”, “Буудлагын спортын төв”-д ганцаарчилсан төрлүүд болно. Үүнд:
2022.11.05-06-ны Бямба, Ням гаригт багийн спортын төрлүүд буюу сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн МУИС-ийн спорт зааланд болно.
Гурав. Удирдлага зохион байгуулалт
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын захиргаа, тэнхимээс томилогдсон ажлын хэсгийн гишүүд хариуцан зохион байгуулна. Үйл ажиллагаанд зөвхөн МУИС-ийн үндсэн болон гэрээт багш, ажилтан оролцоно. Тэнхим бүр тоглолтын жигд хувцас, хувийн дугаартай байна. Багш ажилтны нөөц бололцооноос шалтгаалан баг бүрдэхгүй тохиолдолд эрэгтэй төрөлд эмэгтэй гишүүн нэмж, холимог баг бүрдүүлэн оролцохыг зөвшөөрнө.
Дөрөв. Мэдүүлэг
Мэдүүлгийг 2022.10.10-ны 18.00 цагаас өмнө тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулан ariunbaigali@num.edu.mn хаягаар ирүүлнэ. “Эрүүл багш, ажилтан-2022” техникийн зөвлөгөөн 2022.10.12-ны 16:00 цагт хичээлийн 2 байрны 439 тоот өрөөнд болно. Техникийн зөвлөгөөнд багш, ажилтнаас баг тамирчдаа төлөөлөн шийдвэр гаргах түвшний 2 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцуулна. Тэмцээнтэй холбоотой мэдээ мэдээллийг МУИС-ийн ХУС-ын тамирчид пэйж хуудаснаас авах боломжтой.
Тав. Шагнал:
Тэмцээний бүх төрөлд гаргасан амжилтын нийлбэр оноо болон багийн тоглолт болох сагсан бөмбөг, гар бөмбөгийн тоглолтын сүүлийн өдрийн тэнхимийн хамт олны ирцээр 1-3 дугаар байрыг шалгаруулна.
I байр 250,000
II байр 150,000
III байр 100,000 төгрөг тус тус болно.