МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан ХУС-ын Гадаад Хэлний Төв нь Монголын Англи Хэлний багш нарын холбоо хамтран “Digital Education and English Language Learning” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 9-р сарын 16-18 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Хуралд Монгол, Австрали, АНУ, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаач, багш нарын төлөөлөл, Улаанбаатар хот болон орон нутгийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудаас 200 гаруй төлөөлөгч оролцон нийт 50 гаруй илтгэл хэлэлцүүлж, 15 ханан илтгэлиийг дэлгэн үзүүллээ. Тус хурлаар цар тахлын дараах сургалтын болон суралцагчдын сурах хэв маяг, өөрчлөгдсөнтэй холбоотойгоор англи хэлний заах арга зүйд цахим сургалтыг танхимын сургалттай хослуулах, англи хэлний суралцагсадын бие даан чадвараа хөгжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.