МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын зүгээс зохион байгуулсан Ёс зүйн аян 2022 оны 10-р сарын 19-өөс 28-ны хооронд амжилттай болж өнгөрлөө. Тус аяны зорилго нь багш нар оюутнууддаа оюуны хулгай буюу плажиризмын тухай таниулах, түүнээс хэрхэн сэргийлэх болон холбогдолтой дүрэм, журмыг таниулсан болно. Энэхүү аянд багш нар хичээлийнхээ 5 минутыг “Ёс зүйн 5 хором” нэртэйгээр оюуны хулгай буюу плажиризмаас хэрхэн сэргийлэх болон түүнтэй холбоотой ёс зүйн журмыг оюутнууддаа танилцуулсан юм.
Тус аянд идэвхитэй оролцсон Хүмүүнлэгийн ухааны салбарын багш, оюутнууддаа талархал илэрхийлье.