МУИС-ийн ШУС-ийн ХУС, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн багш, судлаач, ажилтны “Ээлтэй орчин” өдөрлөг боллоо – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

МУИС-ийн ШУС-ийн ХУС, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн багш, судлаач, ажилтны “Ээлтэй орчин” өдөрлөг боллоо

Бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтны салбар дундын хамтарсан судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 дүгээр заалтыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны ачаалал, ядаргааг тайлах, спорт дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж, нийгэмд манлайлах оролцоог нэмэгдүүлэх зорилготой сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Өдөрлөг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн зааланд боллоо.
Тэмцээнд МУИС-ийн ШУС-ийн ХУС, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн үндсэн багш, судлаач, ажилтнууд оролцлоо.