ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Газарзүйн тэнхимийн дэд профессор А.Орхонсэлэнгийн албан тушаалын тухай
- Газарзүйн тэнхимийн багш Г.Бямбахүүгийн нөхцөлтэй гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг сунгах тухай
- Газарзүйн тэнхимийн багш Ч.Наранцэцэгийн чөлөөний хугацааг дахин сунгуулах тухай
- Биологийн тэнхимийн лаборант Б.Болор-Оюут, Ц.Манчир нарын туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Н.Бадралд арга хэмжээ авах тухай Багшид буцалтгүй тусламж олгох тухай
Хурлын шийдвэр:
- Газарзүйн тэнхимийн багш нарын хурлын тэмдэглэл, шийдвэр ШУС-ийн захиргааны хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн тус тэнхимийн дэд профессор А.Орхонсэлэнгийг ажлаас бүрмөсөн чөлөөлөх саналыг МУИС-ийн удирдлага, ЗХНГ-т хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэв.
- Газарзүйн тэнхимийн багш Г.Бямбахүү нөхцөлтэй гэрээний хугацаагаа сунгуулах тухай хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн лаборант Б.Болор-Оюут, Ц.Манчир нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Н.Бадралд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- Гадаад хэлний төвийн багш Д.Сүнжидмаад Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.5-д заасны дагуу буцалтгүй тусламж олгохоор хэлэлцэн шийдвэрлэв.


