Олон улсын эрх зүйн Хууль зүйн англи хэл хөтөлбөрийн LEGAL ENGLISH сурах бичиг хэвлэгдэн гарлаа.
Олон улсын эрх зүйн Хууль зүйн англи хэл хөтөлбөрийн 1-5 түвшний бакалаврын оюутнуудад зориулсан LEGAL ENGLISH сурах бичиг ХУС-ын санхүүжилтээр хэвлэгдэн гарлаа.
Гадаад хэлний төв нь Хуулийн сургуулийн англи хэлний хөтөлбөрийг хариуцан ажилладаг бөгөөд энэхүү хичээлийг олон жил үр бүтээлтэй зааж буй туршлагатай ахлах багш Д.Сарантуяа, Ц.Энхцэцэг нар хамтран бичсэн байна.
Сурах бичиг нь гурван бүлгээс (Essentials of Law, Public International Law, Private International Law) бүрдэж, бүлэг тус бүр унших бичвэр, бататгах дасгал даалгавартай бөгөөд эрх зүйн эх сурвалж бүхий хавсралт, толь бичиг, Олон улсын нийтийн эрх зүйн хичээлийн сургалтын баримтат кино (VCD)-г дагалдуулсан болно.


