ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Хасагдах нөхцөл үүссэн бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид
- УЗУС-ын тэнхимийн дэд.проф Б.Хишигсүх нь БНУУ-ын Өтвөш Лорандын Их сургууль дээр хамтран ажиллах гэрээний дагуу 2022.05.13-30-ны хооронд ажиллах тул цалинтай чөлөө хүсэх тухай
- Антропологи, Археологийн тэнхимийн зочин багш, доктор Х.Роландад заасан хичээлийн хөлсийг бодож олгох тухай
- Биологийн тэнхимийн лаборант Б.Цэрэнжадамбад 40%-ийн нэмэгдэл хөлс олгох тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Суралцагчийг сургуулиас хасах үйл ажиллагааны удирдамжийн дагуу хасагдах болзол хангасан:
-
- НУС-ын нэр бүхий 86 оюутан
- БУС-ын нэр бүхий 71 оюутан
- ХУС-ын нэр бүхий 103 оюутныг сургуулиас чөлөөлөх саналыг ЭБХ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Эдийн засгийн тэнхимийн нэр бүхий 11 оюутныг сургуулиас чөлөөлөх саналыг ЭБХ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Б.Хишигсүхэд 2022 оны 05 дугаар сарын 13-30-ны хооронд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Антропологи, археологийн тэнхимийн санал, цагийн тооцоог үндэслэн доктор Х.Роландад заасан хичээлийн хөлсийг холбогдох зардлаас бодож олгохоор шийдвэрлэв.
- Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн лаборант Б.Цэрэнжадамбад нэмэлтээр хариуцуулсан чиг үүргийн нэмэгдлийг үндсэн цалингаас 40% хувиар тооцон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны /ээлжийн амралт/ өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэв.


