Хурал: 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагаас 439 тоотод эхлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмаа, Ө.Саранцэцэг нар БНХАУ-ын Бээжин хотын Хэл соёлын их сургуулиас зохион байгуулах олон улсын хятад хэлний багш нарын сургалтад хамрагдах болсон тул 2026.01.05-16-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай.
- Ю.Даваажавыг 2026.01.02-ны өдрөөс ХУС-т үйлчлэгч (талбай)-р гэрээгээр ажиллуулах тухай.
- НУС-ын үйлчлэгч Ц.Сарантуяа 2025.12.31-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах тухай. Оронд нь шинэ хүн авах.
- ХУС-ын үйлчлэгч М.Пүрэвсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай.
- Химийн тэнхимийн лаборант Ц.Цэцэг-Эрдэнэ 2026.01.30-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай.
- “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-н 3.4 заасны дагуу дадлагажигч багш Ө.Дуламсүрэнг “Багш” албан тушаалын зэрэглэлд ажиллуулах тухай.
- Сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяа 2026.02.01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргах тухай.
- Физикийн тэнхимийн эрхлэгч Дашдондогийн Эрдэнэбаатар Япон улсын Токио хотод болох Leansat 8-р ОУ-ын ЭШХ-д оролцох болсон тул 2026.01.12-2026.01.22-ыг дуустал ажлын 9 хоног цалинтай чөлөө хүсэх тухай.
- Физикийн тэнхимийн лаборант Батболдын Хонгорзул нь “Итгэл” мэргэжил дээшлүүлэх дадлагын хөтөлбөрт хамрагдах болсон тул 2026.01.12-2026.01.30-ны өдрийг дуустал ажлын 15 хоног цалинтай чөлөө хүсэх тухай.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- Ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмаа, Ө.Саранцэцэг нарт 2026.01.05-2026.01.16 хүртэл ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгохоор тогтов.
- Ю.Даваажавыг 2026.01.02-ны өдрөөс ХУС-т үйлчлэгч (талбай)-р хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулахаар тогтов.
- НУС-ын үйлчлэгч Ц.Сарантуяатай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025.12.31-ний өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлөхөөр тогтов.
- ХУС-ын үйлчлэгч М.Пүрэвсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай асуудлыг хойшлуулахаар тогтов.
- Химийн тэнхимийн лаборант Ц.Цэцэг-Эрдэнэ 2026.01.30-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Ө.Дуламсүрэнгийн багшийн албан тушаалын зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтов.
- Сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяаг 2026.02.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Физикийн тэнхимийн эрхлэгч Дашдондогийн Эрдэнэбаатарт 2026.01.12-2026.01.22-ыг дуустал ажлын 9 хоног цалинтай чөлөө олгохоор тогтов.
Физикийн тэнхимийн лаборант Батболдын Хонгорзулд 2026.01.12-2026.01.30-ны өдрийг дуустал ажлын 15 хоног цалинтай чөлөө олгохоор тогтов.


