Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Хурал: 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14.20 цагаас 439 тоотод эхлэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. 2025-2026 оны хичээлийн жилд 40 хувиас илүү ачаалал гүйцэтгэх багш нарын тухай мэдээлэл сонсох.
  2. Сургалт, судалгаа, захиргааны туслах ажиллуулах санал.
  3. Биологийн тэнхимийн профессор Пүрэвжавын Энхбаярыг өөрийн хүсэлтээр 2026.02.01-ний өдрөөс 50% ачаалалтай ажиллуулах тухай.
  4. Биологийн тэнхимийн лаборант Тэрбишийн Бямбабаярын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай. /2025.10.16-аас ажиллаж байгаа/
  5. “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-н 3.4 заасны дагуу дадлагажигч багш Өлзийхишигийн Дуламсүрэнг “Багш” албан тушаал дээр ажиллуулах тухай хүсэлт.
  6. Эдийн засгийн тэнхимийн профессор Чулуунбатын Нарантуяад Японы Нийгатагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр ажиллах тул МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 18.2.4 заасны дагуу 2026.02.02-ны өдрөөс 3 сарын цалинтай чөлөө хүсэх тухай.
  7. Сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Жамсрангийн Ариунаагийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан. /2025.10.08-2026.01.16/
  8. Л.Хэрлэнг 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд УЗУС-ын тэнхимд зөвлөх дэд профессороор ажиллуулах тухай.

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

  1. 2025-2026 оны хичээлийн жилд 40 хувиас илүү ачаалал гүйцэтгэх багш нарын тухай мэдээллийг хавсралтаар хүргүүлэхээр тогтов.
  2. Сургалт, судалгаа, захиргааны туслах ажиллуулах саналыг нийт 11 квотоор тогтож салбарын захирлууд шийдэхээр тогтов.
  3. Биологийн тэнхимийн профессор Пүрэвжавын Энхбаярыг өөрийн хүсэлтээр 2026.02.01-ний өдрөөс 50% ачаалалтай ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргэхээр тогтов.
  4. Биологийн тэнхимийн лаборант Тэрбишийн Бямбабаярын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайланг хангалттай гэж үнэлэн үргэлжлүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов. /2025.10.16-аас ажиллаж байгаа/
  5. Эдийн засгийн тэнхимийн дадлагажигч багш Өлзийхишигийн Дуламсүрэнг Багшийн албан тушаалын зэрэглэлд ажиллуулахыг дэмжиж саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  6. Эдийн засгийн тэнхимийн профессор Чулуунбатын Нарантуяад Японы Нийгатагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр ажиллах тул МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 18.2.4 заасны дагуу 2026.02.02-ны өдрөөс 3 сарын цалинтай чөлөө олгохыг дэмжиж саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  7. Сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Жамсрангийн Ариунаагийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хангалттай гэж үзэн үргэлжлүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов. /2025.10.08-2026.01.16/
  8. Л.Хэрлэнг 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд УЗУС-ын тэнхимд зөвлөх дэд профессороор ажиллуулахыг дэмжиж саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.