Хурал: 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагаас 439 тоотод эхлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд туслах ажилтнаар туршилтын 3 сарын хугацаанд ажилласан Зоригтын Анужины ажилласан хугацааны тайлан (2025.09.15-ны өдрөөс).
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Баярсайханы Энхсувдын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 23.1.5 дугаар заалтын дагуу гаргасан хүсэлт.
- ХУС-ын үйлчлэгч Очирбатын Хишигбаярын 2025.12.31-ний өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт.
- Үйлчлэгч /Ариун цэврийн өрөө/ Ю.Даваажавын гэрээний хугацаа дуусаж байгаа тул үйлчлэгч Баасанхүүгийн Алтанцэцэг 2026.01.02-ны өдрөөс ариун цэврийн өрөөний үйлчлэгчээр шилжин ажиллах тухай хүсэлт.
- ААХАЗТ-ийн ахлах багш Шагдарын Туяа 2026 оны 02 сараас 1 жил цалингүй чөлөө авах тухай /өвчний улмаас/.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд туслах ажилтнаар туршилтын 3 сарын хугацаанд ажилласан Зоригтын Анужины ажилласан хугацааны тайланг хангалттай гэж үзэн үргэлжлүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Баярсайханы Энхсувдад “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 23.1.5 дугаар заалтын дагуу тэтгэмж олгохоор тогтов.
- ХУС-ын үйлчлэгч Очирбатын Хишигбаяртай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээг 2025.12.31-ний өдрөөр тасалбар болгож, А.Цэрэндэжидийг 2026 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс ажиллуулахаар тогтов.
- Ариун цэврийн өрөөний үйлчлэгч Ю.Даваажавын гэрээний хугацаа дуусаж байгаа тул үйлчлэгч Баасанхүүгийн Алтанцэцэгийг 2026.01.02-ны өдрөөс ариун цэврийн өрөөний үйлчлэгчээр шилжин ажиллуулахаар тогтов.
- ААХАЗТ-ийн ахлах багш Шагдарын Туяад 2026.02.02-ны өдрөөс 2027.02.02-ны өдөр хүртэл цалингүй чөлөө олгох саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов. /НДШ-ийг хувь хүн өөрөө төлөх/.


