Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Хурал: 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14.20 цагаас 439 тоотод эхлэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Шинэ багшийн сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Г.Пэрлиймааг Газарзүйн тэнхимд дадлагажигч багшаар 2026.02.02-ны өдрөөс,
  2. Газарзүйн тэнхимийн багш Ч.Заяа Япон улсын Гифү их сургуульд докторын зэрэг амжилттай хамгаалж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул 2026.02.02-ны өдрөөс багшийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  3. Шинэ багшийн сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн П.Манлайбаатарыг Химийн тэнхимд дадлагажигч багшаар 2026.02.02-ны өдрөөс туршилтын хугацаагаар тус тус ажиллуулах тухай.
  4. Физикийн тэнхимийн профессор Д.Улам-Оргихыг МУИС-ийн Ховд салбар сургуульд томилолтоор ажиллуулах, замын зардал болон цалингийн 40 хувийн нэмэгдэл олгох тухай.
  5. ЮНЕСКО-гийн Ази–Номхон далайн бүс нутгийн Тогтвортой хөгжлийн судалгаа, боловсролын өвийн захирал, Окаяма Их Сургуулийн Боловсролын факультетын профессор, доктор Хироки Фүжи-г 2026 оны 4 дүгээр сарын 13-27-ны хооронд, хоёр долоо хоногийн хугацаатайгаар Физикийн тэнхимд зочин профессороор ажиллуулах тухай.
  6. Физикийн тэнхимд шинээр лаборант авах, лаборантын орон тоо батлуулах тухай.
  7. МХХШ-ийн тэнхимд 2025.09.04-ний өдрөөс дадлагажигч багшаар туршилтын 1 улирал ажилласан Н.Оюундарийн ажлын тайланг хэлэлцүүлж үргэлжлүүлэн ажиллуулах тухай.
  8. МХХШ-ийн тэнхимд багш шинээр авах тухай.
  9. ААХАЗТ-ийн ахлах багш Э.Мижиддорж МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 18.2.3 дахь заалтын дагуу 2026.02.02-2026.08.01- ны өдөр хүртэл 6 сарын цалинтай чөлөө хүсэх тухай.
  10. Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Бямбадалайн Ундралыг Эдийн засгийн тэнхимд 2026.02.02-ны өдрөөс ахлах багшаар зэрэглэлд ажиллуулах тухай хүсэлт
  11. МХХШ-ийн тэнхимийн ахлах багш Т.Энхсувдад нэг сарын цалинтай чөлөө олгох тухай.

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

  1. Гантөмөрийн Пэрлиймааг Газарзүйн тэнхимд дадлагажигч багшаар 2026.02.02-ны өдрөөс эхлэн туршилтын 6-н сарын хугацаанд ажиллуулахаар тогтож хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  2. Чинбатын Заяаг Газар зүйн тэнхимд 2026.02.02-ны өдрөөс багшийн албан тушаалын зэрэглэлд үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтож хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  3. Пүрэвсүрэнгийн Манлайбаатарыг Химийн тэнхимд дадлагажигч багшаар 2026.02.02-ны өдрөөс туршилтын 6-н сарын хугацаагаар ажиллуулахаар тогтож хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  4. Физикийн тэнхимийн профессор Д.Улам-Оргих өөрийн хүсэлтээр томилолтоор ажиллахаас татгалзсан тул шийдвэрлээгүй.
  5. Физикийн тэнхимд зочин профессор ажиллуулах хүсэлтийг дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтов.
  6. Физикийн тэнхимд нэг лаборант шинээр зарлан авах саналыг дэмжиж хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  7. Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дадлагажигч багш Нямдаваагийн Оюундарийн ажлын тайланг хэлэлцүүлж хангалттай гэж үзэн үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтож хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  8. Мэндсайханы Энхжаргалыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд ахлах багшийн албан тушаалын зэрэглэлд 2026.02.02-ны өдрөөс эхлэн туршилтын 6-н сарын хугацаагаар ажиллуулахаар тогтож хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  9. Археологи антропологи, хүн ам зүйн тэнхимийн ахлах багш Э.Мижиддоржид МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 18.2.3 дахь заалтын дагуу 2026.02.02-2026.06.15- ны өдрийг хүртэл 6 сарын цалинтай чөлөө олгохоор тогтож хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  10. Бямбадалайн Ундралыг Эдийн засгийн тэнхимд 2026.02.02-ны өдрөөс ахлах багшийн албан тушаалын зэрэглэлд туршилтын 6-н сарын хугацаагаар ажиллуулахаар тогтож хүсэлтийг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  11. МХХШ-ийн тэнхимийн ахлах багш Т.Энхсувдад нэг сарын цалинтай чөлөө олгохоор тогтов.