Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Хурал: 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагаас 439 тоотод эхлэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Философи, шашин судлалын тэнхимд туслах ажилтнаар туршилтын 3 сарын хугацаанд ажилласан Дамдинпүрэвийн Саруулын ажилласан хугацааны тайлан (2025.09.15-ны өдрөөс).
  2. Зочин дэд проф Матьюгийн хөдөлмөрийн гэрээг 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд сунгах тухай.
  3. Бадамсүрэнгийн Мөнхжаргалыг ХУС-т 2025.12.17-ны өдрөөс үйлчлэгчийн орон тоонд гэрээгээр ажиллуулах тухай.
  4. Хичээл таслалттай холбоотой мэдээлэл сонсох.
  5. Геологи геофизикийн тэнхимийн лаборант Энхтөрийн Энхчимэгийг 2025.12.15-ны өдрөөс тэнхимийн туслах ажилтан түр орон тоогоор шинээр авах хүртэл хугацаагаар 40% хавсруулан ажиллуулах тухай.
  6. Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтны түр орон тоо зарлуулах тухай.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

  1. Философи, шашин судлалын тэнхимд туслах ажилтнаар туршилтын 3 сарын хугацаанд ажилласан Дамдинпүрэвийн Саруулын ажилласан хугацааны тайланг хангалттай гэж үзэн үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  2. ФШСТ-ийн зочин дэд проф Матьюгийн хөдөлмөрийн гэрээг 2026 оны 06 дугаар сарын 15 хүртэл сунгаж ажиллуулах саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  3. Бадамсүрэнгийн Мөнхжаргалыг ХУС-т 2025.12.17-ны өдрөөс үйлчлэгчийн орон тоонд гэрээгээр ажиллуулахыг дэмжив. /Бүрэлдэхүүн сургуулийн тушаалаар/
  4. Хичээл таслалттай холбоотой бүх багш нар тайлбар ирүүлсэн тул тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргав.
  5. Геологи геофизикийн тэнхимийн лаборант Энхтөрийн Энхчимэгийг 2025.12.15-ны өдрөөс тэнхимийн туслах ажилтан түр орон тоогоор шинээр авах хүртэл хугацаагаар 40% хавсруулан ажиллуулахыг дэмжиж саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  6. Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтны түр орон тоо зарлуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.