Хурал: 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14.20 цагаас 439 тоотод эхлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-н 3.4-д заасны дагуу ААХАЗТ-ийн дадлагажигч багш Чимэдцэрэнгийн Цогтбаярыг багшийн албан тушаалын зэрэглэлд ажиллуулах тухай.
- Биологийн тэнхимийн лаборант Хаянхярваагийн Болортуяагийн туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2025.10.16-аас ажиллаж байгаа/.
- ЮНЕСКО-гийн Ази–Номхон далайн бүс нутгийн Тогтвортой хөгжлийн судалгаа, боловсролын өвийн захирал, Окаяма Их Сургуулийн Боловсролын факультетын профессор, доктор Хироки Фүжи-г 2026 оны 4 дүгээр сард нэг долоо хоногийн хугацаатайгаар Физикийн тэнхимд зочин профессороор ажиллуулах тухай. Уг ажлын хүрээнд байрлах байр болон ажиллах үеийн урамшуулал олгох талаар дэмжлэг хүсэх тухай.
- Физикийн тэнхимд Лабораторийн сургагч ажиллуулах тухай.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- ААХАЗТ-ийн дадлагажигч багш Чимэдцэрэнгийн Цогтбаярыг 2026.02.02-ны өдрөөс эхлэн багшийн албан тушаалын зэрэглэлд ажиллуулахаар тогтож саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Биологийн тэнхимийн лаборант Хаянхярваагийн Болортуяагийн туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайланг хангалттай гэж үзэн үргэлжлүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- ЮНЕСКО-гийн Ази–Номхон далайн бүс нутгийн Тогтвортой хөгжлийн судалгаа, боловсролын өвийн захирал, Окаяма Их Сургуулийн Боловсролын факультетын профессор, доктор Хироки Фүжи-г 2026 оны 4 дүгээр сард нэг долоо хоногийн хугацаатай Физикийн тэнхимд зочин профессороор ажиллуулах саналыг дэмжиж, ажлын 5 өдрийн цалин болон байрлах буудлын зардлыг ШУС-ийн холбогдох зардлаас гаргахаар тогтов.
- Физикийн тэнхимд Лабораторийн сургагч ажиллуулах тухай асуудлыг шийдвэрлээгүй, дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр тогтов.


