Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

1. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дадлагажигч багш Б.Нандинцэцэг, А.Тэнүүнжаргал нарыг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
2. Компьютерын лаборант О.Амарсанаагийн эхнэр нь амаржсан тул 10 хоногийн цалинтай чөлөө олгох тухай хүсэлт /2022.05.02-13-ныг дуустал/
3. ХУС-ын ахмад ажилтан Л.Тогос буцалтгүй тусламж хүсэх тухай
4. ХУС-ын Ахмад багш нарыг шагналд нэр дэвшүүлэх тухай
5. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор М.Ууганбаярт захиргааны арга хэмжээ авах тухай

Хурлаас гарсан шийдвэр:
1. МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 7.3 дахь заалт, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн саналыг үндэслэн дадлагажигч багш Б.Нандинцэцэг, А.Тэнүүнжаргал нарыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
2. Компьютерын лаборант О.Амарсанаад МУИС-ийн ХДЖ-ийн 7.3.1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 137.5 дахь заалтын дагуу чөлөөг олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
3. Өөрийнх нь хүсэлт, МУИС-ийн ХДЖ-ийн 8.2.1.8 дахь заалтыг үндэслэн ахмад ажилтан Л.Тогост 420000 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/.
4. Европ судлал, Их Британи Америк судлалын тэнхимээс ахмад багш У.Сэлэнгэ, С.Сайнбилэг, Б.Долгорсүрэн нарыг шагналд тодорхойлсныг дэмжиж, холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
5. Сургууль, тэнхимийн хамт олны нэр хүндэд нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд удаа дараа түгээж сахилгын зөрчил гаргасан Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор М.Ууганбаярт сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/.