ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Газарзүйн тэнхимийн багш Ч.Заяад 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгох тухай /Япон улсын Гифү ИС-д докторын түвшний сургалтад хамрагдах, судалгааны ажил хийхээр 05.16-2022.06.16 хүртэл явах/
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должинд 2022.05.05-18-ны өдрийг дуустал 14 хоногийн цалинтай чөлөө олгох тухай /ХДЖ-ын 7.2.3.2-т заасны дагуу/
- Багш, оюутанд үйлчлэх төвийн барилгыг Хичээлийн 2-р байрны өргөтгөлийн 3 давхрын 320 тоот өрөөтэй хүзүүвчээр холбох болсонтой холбогдуулан 316 тоот танхимыг засварлах /техникийн боломжтой бол угаалтуур суулгах/, багш нарын өрөө болгох асуудлыг шийдвэрлүүлэх
- ШУС-ийн вэбсайт шинэчилж буй ажлын явц
- Багшийн албан тушаалын зэрэглэл: Үнэлгээний хороо байгуулах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Газарзүйн тэнхимийн багш Ч.Заяад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс сарын хугацаатай цалинтай чөлөө олгох
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должинд ХДЖ-ын 7.2.3.2-т заасны дагуу 2022.05.05-18-ны өдрийг дуустал 14 хоногийн цалинтай чөлөө олгох
- 316 тоот багш өрөөний засварын ажлын төсвийг гаргуулах
- ШУС-ийн вэбсайт шинэчилж буй ажлын явцыг нэмэлт мэдээллийг тэнхимүүдээс авах
- Ажлын хэсгийн дүгнэлтийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ШУС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тус тус шийдвэрлэв.


