Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Химийн тэнхимийн лаборант Б.Номин-Эрдэнэ 2022.06.13-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
  2. Химийн тэнхимийн багш Ч.Буянд ХДЖ-ын 7.2.3.3-д заасны дагуу 2022.06.02-16 хүртэл/ 10 хоногийн цалинтай чөлөө олгох тухай /
  3. ЭЗ-ийн тэнхимийн туслах ажилтан Д.Дашдулам нь 2022 оны 3-р сарын 1-ээс тэнхимийн туслах ажилтны ажлыг хавсран гүйцэтгэсэн тул шинэ ажилтан автал цалингийн 40%-ийн нэмэгдэл авах тухай хүсэлт
  4. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш Т.Баярцэцэг  Бельгийн Вант улсын Гентийн Их сургуульд докторантурт суралцаж байгаа тул  08.26-2023.02.01 хүртэл чөлөөгөө сунгуулах тухай хүсэлт
  5. ИБАС-ын тэнхимийн багш Э.Ундраа 05.19-30-ны өдрүүдэд цалинтай чөлөө авах тухай хүсэлт //Erasmus Project International Staff Week хөтөлбөрийн хүрээнд Эстони улсын Тарту хотын Тарту их сургууль дахь Монгол судлалын багтай хамтарч ажиллах, Монгол судлалыг Европын орнуудад өргөжүүлэх үйл ажиллагааг Тарту их сургууль дээр төвлөрүүлэх зорилготой/
  6. 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлт авах хяналтын тооны саналыг ХЧБХ-д хүргүүлэх тухай

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Б.Номин-Эрдэнийг өөрийн нь хүсэлтээр Химийн тэнхимийн лаборантын үүрэгт ажлаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
  2. Химийн тэнхимийн багш Ч.Буяны өөрийнх нь хүсэлт, ХДЖ-ын 7.2.3.3 дахь заалтыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 10 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  3. Эдийн засгийн тэнхимийн туслах ажилтан Д.Дашдуламд тус тэнхимийн туслах ажилтны /З.Мөнхцэцэг ажлаас чөлөөлөгдсөн/ ажил хавсран гүйцэтгүүлж үндсэн цалингийн 40%-р нэмэгдэл хөлсийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон нөхөн олгуулахаар шийдвэрлэв.
  4. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш Т.Баярцэцэгийн докторантурт суралцах цалингүй чөлөөний хугацааг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэв.
  5. Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Э.Ундраад 2022 оны 05 дугаар сарын 19-30-ны өдрүүдэд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/