ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш С.Энхчимэг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Д.Золбоо нарыг 2022.09.01-ний өдрөөс багшийн албан тушаалд дэвшүүлж ажиллуулах тухай
- Эдийн засгийн тэнхимийн лаборант В.Ганболдын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан /2022.11.01-ээс ажиллаж байгаа/
- Түүхийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Анхбаяр МУИС болон Измир Катип Челеби их сургуультай хамтарсан Аладаг дахь Ил хаадын зуны ордны судалгааны ажлаар БНТУ-д зорчих болсон тул 05.26-2022.06.15-ны өдөр хүртэл цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- Европ судлалын тэнхимийн эрхлэгчид багшийг нэр дэвшүүлэх тухай
- Европ судлалын тэнхимд 2022.02.01-ний өдрөөс дадлагажигч багшийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байсан Б.Баярмааг өөрийн хүсэлтээр 2022.06.15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- 2022-2023 оны хичээлийн жилд АНУ-ын элчин сайдын яамны English Language Fellow программын дагуу 2022.08.01-ний өдрөөс Терри Догерти /Lewis Terry Daugherty/-г ИБАС-ын тэнхимд зочин багшаар ажиллуулах тухай
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Аззаяа БНТУ-ын Измир Катип Челеби их сургуульд судлаачаар ажиллах тул 2022.09.01-2022.12.31 дуустал цалингүй чөлөө авах тухай
- Хүүхэд асрах чөлөөтэй байсан ФШС-ын тэнхимийн туслах ажилтан Б.Баянжаргал 2022.06.28-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт
- Эдийн засгийн тэнхимийн багш Г.Цагаач эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээнд хамрагдах тул 2022-2023 оны хичээлийн жилд цалингүй чөлөө авах тухай хүсэлт
- Шинжлэх ухааны боловсролын инновацын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, төвийн судалгаа хөгжүүлэлт хариуцсан ажилтан ажиллуулах тухай
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Б.Нямдаваа нь Азийн судалгааны төвийн төсөлд шалгарч БНСУ-д явах болсон тул 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө хүсэх тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Захиргааны зөвлөлийн гишүүдийн саналаар Д.Золбоо, Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш С.Энхчимэг нарын ажилласан тушаалын хугацаа болоогүй болон 2 улирлын оюутны сэтгэлийн ханамжийн судалгаа гараагүй тул намар хэлэлцэхээр хойшлуулав.
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Эдийн засгийн тэнхимийн лаборант В.Ганболдыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Түүхийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Анхбаярт 05.26-2022.06.15-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Тэнхимийн саналыг үндэслэн ШУС-ын захиргааны зөвлөлийн гишүүд 100%-ийн саналаар дэмжиж Намсрайн Мөнхийг Европ хэлний тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажилд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс томилон ажиллуулахыг МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Европ судлалын судлалын тэнхимийн дадлагажигч багшийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж байсан Б.Баярмааг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- Их Британи, Америк судлалын тэнхимийн саналыг үндэслэн Терри Догерти /Lewis Terry Daugherty/-г 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тус тэнхимд зочин багшаар ажиллуулахаар шийдвэрлэв.
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Аззаяад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 7.1.5-д заасны дагуу хувь хүнд хариуцуулахаар шийдвэрлэв.
- Хүүхэд харах чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа орох хүсэлт ирүүлсэн Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтан Б.Баянжаргалыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн багш Г.Цагаачид ХДЖ-ын 7.3.1.4-д заасны дагуу 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
- Шинжлэх ухааны боловсролын инновацын төвийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар Боловсрол сэтгэл, судлалын тэнхимийн дэд профессор Б.Алтангэрэлийг, төвийн судалгаа хөгжүүлэлт хариуцсан ажилтнаар боловсрол судлалын докторант Б.Солонго нарыг томилуулах саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Б.Нямдаваад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож НДШ-ийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу төлөхөөр шийдвэрлэв.


