ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах тухай
- Европ судлалын тэнхимд зочин багш ажиллуулах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж, хурлын шийдвэр, холбогдох материалыг ХНМС-д оруулах, ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
Байгалийн ухааны салбар
- Газарзүйн тэнхим-1 /Эдийн засгийн газарзүй/
Нийгмийн ухааны салбар
- Эдийн засгийн тэнхим-1
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхим- 3 /, Боловсрол судлал-1, Сэтгэл судлал-2/
- Антропологи-Археологийн тэнхим-1 /Антропологи/
Хүмүүнлэгийн ухааны салбар
- Ази судлалын тэнхим-1
- Түүхийн тэнхим-1
- Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн Dalma Berecz-г 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс гэрээнд заасан хугацаанд зочин багшаар багшийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэв.