Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Чөлөөний хугацаа дууссан багш, ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  2. Үйлчлэгч Д.Наранжаргалын чөлөөний хугацааг сунгах тухай
  3. Физикийн тэнхимд лаборантын 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
  4. Геологи,геофизикийн тэнхимийн туслах ажилтны түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах
  5. Багш нарт чөлөө олгох тухай
  6. Багшийг ажлаас чөлөөлөх тухай
  7. Тэтгэвэрт гарсан багш нарыг зөвлөх, контрактаар ажиллуулах тухай
  8. Гэрээт багш нарын хугацааг сунгах эсэх, цагийн ноогдолд өөрчлөлт оруулах эсэх талаарх санал
  9. Туршилтын хугацаа дууссан багш нарын тайланг хэлэлцэх тухай
  10. Тэнхимийн эрхлэгч нар энэ хичээлийн жилийн намрын улирлын багш нарын цагийн ноогдол

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Бельги улсын Гентийн Их сургуульд докторын зэрэг хамгаалаад ирсэн Физикийн тэнхимийн ахлах багш А.Дулмаа

Чөлөөний хугацаа нь дууссан:

  • Их Британи, Америк судлалын тэнхимийн дэд профессор М.Даариймаа
  • Европ судлалын тэнхимийн багш Д.Энхтуул
  • Гадаад хэлний төвийн ахлах багш Б.Мөнхцэцэг
  • Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Т.Эрдэнэ-Очир, Г.Ариунжаргал
  • Ази судлалын тэнхимийн багш Н.Бадрал

–     Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат нарыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс холбогдох тэнхим, зэрэглэл дээр үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.

  1. Өөрийнх нь хүсэлт, эрүүл мэндийн шалтгааны улмаас үйлчилгээний ажилтан Д.Наранжаргалын чөлөөний  хугацааг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгаж, цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
  2. Физикийн тэнхимийн саналыг үндэслэн тус тэнхимд лаборантын 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
  3. Геологи, геофизикийн тэнхимийн саналыг үндэслэн тус тэнхимд туслах ажилтны түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
  4. Өөрийнх нь хүсэлтээр Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Болдсүрэнд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг  хүртэл цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
  5. Өөрийнх нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн багш А.Гантунгалагт 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
  6. Өөрийнх нь хүсэлтээр Ази судлалын тэнхимийн профессор Ц.Баттулгад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 7.3.1.2-д заасны дагуу хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
  7. Өөрийнх нь хүсэлтээр Газарзүйн тэнхимийн багш М.Цогтдуламыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
  8. Монгол хэл хэлшинжлэлийн тэнхимийн багш Б.Энхсувдад ХДЖ-ын 7.2.5 дахь заалтыг үндэслэн 6 хүртэл сарын цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв.
  9. Газарзүйн тэнхимийн багш Ч.Заяад 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу төлүүлэхээр шийдвэрлэв.
  10. Өөрийнх нь хүсэлт, Улс төр судлалын тэнхимийн саналыг үндэслэн гэрээт профессор С.Мөнхбатыг тус тэнхимд үндсэн багшаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс профессорын зэрэглэлд ажиллуулахаар шийдвэрлэв.
  11. Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Газарзүйн тэнхимийн дэд профессор Б.Сайнбуян, Философи, шашин судлалын тэнхимийн багш О.Бумдарь, Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Г.Туяагэрэл нарыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  12. Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Д.Золбоо, Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш С.Энхчимэг нарыг жинхлэн багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
  13. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж байгаа Химийн тэнхимийн лаборант Д.Номин-Эрдэнийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс үндсэн орон тоон дээр үргэлжлүүлэн ажиллуулж, түр орон дээр ажиллаж байсан Д.Оюун-Эрдэнийг 2022 оны 09 дүгээр 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.