ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцэж Химийн тэнхимийн лаборантаар ажиллах ажилтныг хэлэлцэх
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор Б.Алтангэрэлийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш Л.Төрбурамыг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Т.Номин-Эрдэнийг Химийн тэнхимийн лаборантаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн МУИС-д ажилтан ажиллуулах журмын 5.5.4.7-д заасны дагуу 3 сарын туршилтын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор Б.Алтангэрэлийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс жинхлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш Л.Төрбурамыг жинхлэн багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.


