ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Биологийн тэнхимийн Биотехнологийн хөтөлбөрт лаборантын ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Г.Өнөржаргалыг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Физикийн тэнхимийн Механик, Молекул физикийн лабораторид лаборантын ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Т.Цэнгүүнийг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Физикийн тэнхимийн багш М.Батпүрэв Япон улсын Токиогийн ИС-д докторантурт суралцаж байгаа. Чөлөөний хугацааг 2022.10.01-2014.10.01 хүртэл 2 жил сунгах тухай
- Ази судлалын тэнхимийн зочин багш Ду Сон Гёныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Европ судлалын тэнхимийн зочин багш Себестьен Сотрей, Ейлим Инаничи нарыг үргэлжлүүлэн ажиллах тухай
- Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс, ахлах багш Б.Эрдэнэбулган нарыг томилолтоор ажиллуулах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Г.Өнөржаргалыг Биологийн тэнхимийн лаборантаар, Т.Цэнгүүнийг Физикийн тэнхимийн Механик, Молекул физикийн лабораторид лаборантаар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн МУИС-д ажилтан ажиллуулах журмын 5.5.4.7-д заасны дагуу 3 сарын туршилтын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэв.
- Физикийн тэнхимийн багш М.Батпүрэвийн чөлөөний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай сунгаж, НДШ төлөлтийг ХДЖ-ын 7.3.8 дахь заалтын дагуу хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
- Ази судлалын тэнхимийн саналыг үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд Ду Сон Гёныг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс зочин багшаар ажиллуулахаар шийдвэрлэв.
- Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд Себестиан Сотрей /франц хэл/, Ейлем Инаничи /герман хэл/ нарыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс зочин багшаар тус тус ажиллуулахаар шийдвэрлэв.
- Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгсийг Канад улсад, ахлах багш Б.Эрдэнэбулганыг Ховд аймагт томилолтоор ажиллуулах тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал гаргахаар шийдвэрлэв.


