ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Физикийн тэнхимийн ахлах багш Ж.Дөлгөөн Япон улсын Окаяама ИС-д докторантурт суралцах болсон тул 2022.10.01-ээс 4 жилийн хугацаатай чөлөө авах тухай хүсэлт
- Физикийн тэнхимийн лаборант М.Ананд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, оронд нь тэнхимийн туслах О.Гэрэлмааг шилжүүлэн ажиллуулах, ТА-ны сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч дадлагажигч багш Т.Есүхэй багшийн зэрэглэлд дэвшин ажиллахаар захиргааны зөвлөлийн хурлын гишүүдийн гаргасан саналыг тайландаа тусгасныг танилцуулах
- Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оюунжаргал 2022.11.01-2023.01.30 хүртэл Япон улсын Тохоку их сургуулийн Зүүнхойт ази судлалын хүрээлэнд зочин судлаач, 2023.03.01-2023.04.30 хүртэл БНХАУ-ын ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуульд хамтарсан судалгаа хийх тул 2022.10.31-2023.05.15 хүртэл чөлөө олгох тухай
- Багш, ажилтнуудад 2021-2022 оны хичээлийн жилийн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Дэлгэржавын тайлангийн хурлыг хийлгэх тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Физикийн тэнхимийн ахлах багш Ж.Дөлгөөнд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 4 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу төлөхөөр шийдвэрлэв.
- М.Анандыг өөрийн нь хүсэлтээр Физикийн тэнхимийн лаборантын албан тушаалаас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- Ажлаас чөлөөлөгдсөн М.Анандын оронд тус тэнхимийн туслах ажилтан О.Гэрэлмааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс лаборантын албан тушаалд шилжүүлэн ажиллуулж, тэнхимийн туслах ажилтны 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
- Түүхийн тэнхимийн багш О.Оюунжаргалын чөлөө авах хүсэлтийг ХДЖ-д заасны дагуу тэнхимийн хурлаар хэлэлцүүлж ирүүлэхээр буцаав.
5.МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын зэрэглэлд дэвших шаардлага хангасан Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш Т.Есүхэйг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн багшийн зэрэглэлд ажиллуулах саналыг ЗХНГ-т хүрүүлэхээр шийдвэрлэв.
- 2021-2022 оны хичээлийн жилийн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай тэнхимүүдээс ирүүлсэн дүнг дахин нягталж нэгтгэн ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Дэлгэржавын тайлангийн хурлыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны захиргааны хурлаас өмнө хийж үр дүнг нь 05-ны захиргааны хуралд танилцуулахыг НУС хариуцсан дэд захирал Ч.Тамирт үүрэг болгов.


