ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Физикийн тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр Биологийн тэнхимийн лаборант Н.Ариунтуяаг шилжүүлэн ажиллуулах тухай
- Ази судлалын тэнхимийн эрхлэгч Ш.Эгшигийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны ажлын тайлан
- 2022-2023 оны хичээлийн жилийн 1-р улиралд цагийн багш ажиллуулах тухай /БУС,НУС,ХУС/
- Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оюунжаргал 2022.11.01-2023.01.30 хүртэл Япон улсын Тохоку их сургуулийн Зүүнхойт ази судлалын хүрээлэнд зочин судлаач, 2023.03.01-2023.04.30 хүртэл БНХАУ-ын ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуульд хамтарсан судалгаа хийх тул 2022.10.31-2023.05.15 хүртэл чөлөө хүсэх тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Биологи болон Физикийн тэнхимийн саналыг үндэслэн Биологийн тэнхимийн лаборант Нямсамбуугийн Ариунтуяаг Физикийн тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр шилжүүлэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Ш.Эгшигийг Ази судлалын тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс чөлөөлж, тэнхимийн саналыг үндэслэн дэд профессор Гонгорын Элдэв-Очирыг Ази судлалын тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажилд томилон ажиллуулахаар МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд цагийн багш ажиллуулах тухай БУС, НУС, ХУС-ын холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжин МУИС-ийн захирлын тушаал гаргуулахаар шийдвэрлэв.
- Түүхийн тэнхимийн багш нарын хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн дэд профессор О.Оюунжаргалын чөлөө авах хүсэлтийг дэмжээгүй болно.


