ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Сургалтын хөлсийг цагаар тооцож олгох тухай хүсэлт
- Түүхийн тэнхимийн туслах ажилтан Б.Бүжинлхамын цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулгад чөлөө олгох тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Социологи, нийгмийн ажлын тэнхимээс ирүүлсэн хүсэлтийг дэмжиж, сургалтыг бүлэг болгон зохион байгуулах, сургалтын хөлсийг цагаар тооцож олгохоор шийдвэрлэв.
- Түүхийн тэнхимийн туслах ажилтан Б.Бүжинлхамд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгож, чөлөөтэй байх хугацаанд түүний үүрэгт ажлыг тасалдалгүй явуулахыг тэнхимийн эрхлэгч Б.Чинзоригт үүрэг болгов.
- Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулгад 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны хооронд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв.


