ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Биологийн тэнхимийн лаборант Б.Цэрэнжадамбад эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022.11.01-28 хүртэл цалинтай чөлөө олгох тухай
- Биологийн тэнхимийн лаборант М.Гэрэлт-Одыг Биохимийн хөтөлбөрийн лабораторид 2022.11.01-2023.02.01 хүртэлх хугацаагаар 40%-ийн нэмэгдэл цалинтай хавсран ажиллуулах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Өөрийнх нь хүсэлт, эрүүл мэндийн шалтгааны улмаас Биологийн тэнхимийн лаборант Б.Цэрэнжадамбад 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/.
- Биологийн тэнхимийн лаборант Б.Цэрэнжадамбын чөлөөтэй буюу лаборантын түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах хүртэлх хугацаанд ажлыг Биологийн тэнхимийн лаборант М.Гэрэлт-Одод 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэлтээр хариуцуулж, үндсэн цалингаас 40% хувиар тооцон олгуулахаар шийдвэрлэв.


