ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Байгалийн ухааны салбарын хээрийн дадлагын зардлыг тооцон үнэлгээ хийн дүгнэлт гаргах, хээрийн дадлагын хичээлийн багц цагийн төлбөрийн санал боловсруулах ажлын хэсгийн дүгнэлт
- Багш нарын хичээл таслалт /Салбар бүрээр танилцуулах/
- Археологи, антропологийн тэнхимийн профессор У.Эрдэнэбат ХБНГУ-ын Дрезден хотын Техник ЭЗ-ийн сургууль дээр хамтын ажиллагааны хүрээнд 2022.11.05-19-нд ажиллах тул 14 хоногийн цалинтай чөлөө хүсэх тухай
- Эдийн засгийн тэнхимийн багш С.Амартүвшиний ажилдаа эргэн орох хүсэлт
- Цаг үеийн асуудлууд
Хурлаас гарсан шийдвэр:
- Хээрийн дадлагын зардал, дадлагын хичээлийн багц цагийн төлбөрийн саналын талаар ректоратад асуудал болгож оруулахаар шийдвэрлэв.
- Хичээл тасалсан багш нарт энэ удаа протоколоор анхааруулга өгч, дараагийн удаа хариуцлага тооцож, арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
- Археологи, антропологийн тэнхимийн эрлэгч, профессор У.Эрдэнэбатад 2022 оны 11 дүгээр сарын 05-19-ний өдрийг хүртэлх 14 хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/.
- Чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Эдийн засгийн тэнхимийн багш С.Амартүвшинийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.


