ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 16, 23-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Хос, хавсарга хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай /НУС,ХУС/
- НУС-ын захирлын туслахаар Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан Т.Лхамсүрэнг шилжүүлэн ажиллуулах тухай
- Биологийн тэнхимийн Ургамлын цуглуулгын сангийн лаборант Н.Нямбаярын туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2022.04.01-ээс ажиллаж байгаа/
- Эдийн засгийн профессор Б.Эрдэнэбат багшийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
Хурлаас гарсан шийдвэр:
- Хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан /НУС-4, ХУС-5/ нэр бүхий 9 оюутныг МУИС-ийн захирлын тушаалаар 2022-2023 оны хичээлийн жилийн 2-р улирлаас суралцуулахаар шийдвэрлэв.
- Тулгабаатарын Лхамсүрэнг Нийгмийн ухааны салбарын захирлын туслахын албан тушаалд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Биологийн тэнхимийн Ургамлын цуглуулгын сангийн лаборант Н.Нямбаярыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Б.Эрдэнэбатыг өөрийн нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн профессорын албан тушаалаас чөлөөлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэв.


