ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Геологи геофизикийн тэнхимийн харьяанд Геологи, эрдэс баялгийн судалгааны төв байгуулах тухай
- Судалгааны хяналтын хорооны түр журмын төслийн танилцуулга
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Болдсүрэнгийн 2023.03.01-31-ний өдрийг дуустал цалингүй чөлөө авах тухай хүсэлт
- НУС-ын захирлын туслах Т.Лхамсүрэнд Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтны үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл олгох тухай
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Аззаяагийн цалингүй чөлөөний хугацаа 2022.12.31-ний өдрөөр дуусаж байгаа тул 2023.01.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт
- Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал Н.Алтантөгсөд 2023.02.01-ний өдрөөс 2023.02.15-ны өдөр хүртэл цалинтай чөлөө олгох тухай хүсэлт.
- Биологийн тэнхимийн лаборант Н.Нямбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 оны 01 сарын 02-ны өдрөөс 6 сарын цалингүй чөлөө авах тухай хүсэлт
Хурлаас гарсан шийдвэр:
- ШУС-ийн харьяанд Геологи, эрдэс баялгийн судалгааны төв байгуулах саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Судалгааны хяналтын хорооны түр журмын төслийг ШУС-ийн хэмжээнд хэрэгжүүлэхийг дэмжиж, ажлын хэсэгт ажилласан багш Ц.Нямсүрэн, А.Батхишиг, Ө.Энэрэлт нарт цагийн хөлс олгохоор шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Болдсүрэнд 2023 оны 03 дугаар сарын 01-31-ний өдрийг хүртэл 1 /нэг/ сарын хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулахаар шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн санал, ХДЖ-ын 8.1.2 дахь заалтыг үндэслэн НУС-ын захирлын туслах Т.Лхамсүрэнд хавсран гүйцэтгэж буй албан тушаалын үндсэн цалингийн 40%-ийн нэмэгдэл хөлсийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс олгуулахаар шийдвэрлэв.
- Чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Аззаяаг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал Н.Алтантөгс нь Германы Гумбольдт-ын Их Сургууль дээр Эразмус(Erasmus) хөтөлбөрт хамрагдан судалгаа хийх, лекц унших ажлаар явах тул 2023 оны 02 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэл ажлын 11 хоногийн цалинтай олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Өөрийнх хүсэлт, эрүүл мэндийн шалтгааны улмаас Биологийн тэнхимийн ургамлын цуглуулгын сангийн лаборант Н.Нямбаярт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 6 /зургаан/ сарын хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулахаар шийдвэрлэв.


