ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Гадаад хэл, сургалтын төвд 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд туршилтын хугацаагаар ажилласан багш Л.Ганцэцэгийн ажлын тайлан
- Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Ч.Наранцэцэгийн чөлөөний тухай
- Хичээлийн 2-р байрны өргөтгөлийн подвалын өрөөнүүдийн ашиглалтын санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
- Биологийн тэнхимд Биохимийн түр орон тоон дээр лаборант авах тухай /Б.Цэрэнжадамба жирэмсний амралт авсан/
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаагийн 2023.02.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Боловсрол судлалын тэнхим байгуулах тухай хэлэлцсэн уулзалтын үр дүн
- 2022-2023 оны хичээлийн жилд тэнхимийн багш нарын гүйцэтгэх А цагийн хуваарилалтыг гаргаж танилцуулах
Хурлаас гарсан шийдвэр:
- Туршилтын хугацаа нь дуусаж Гадаад хэл сургалтын төв болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлж, дүгнүүлсэн багш Лхагвадоржийн Ганцэцэгийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөөний хугацааг сунгах боломжгүй тул Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Чүлтэмсүрэнгийн Наранцэцэгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлөх саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- 2-р дугаар байрны өргөтгөлийн подвалын өрөөнүүдийн ашиглалтын санал боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв.
- Биологийн тэнхимийн саналаар Биохимийн лаборантын түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
- Боловсрол судлалын тэнхим байгуулах тухай ажлын хэсэг байгуулах, 2 долоо хоногийн хугацаанд саналаа оруулж ирэхээр тогтов.
- Өөрийнх нь хүсэлтээр Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Хүрэлбаатарын Сайнсанааг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- Улаанбаатар, Худалдаа үйлдвэрлэлийн сургуулиас шилжин ирж байгаа багш нарын зэрэглэлийн асуудлаар ХУС-аас гаргасан санал, өрөөний талбайн хэмжээг гарган хурлын тэмдэглэлд хавсарган МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэв.


