ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд туршилтын хугацаагаар ажилласан багш нарын ажлын тайлан:
- – Улс төр судлалын тэнхимийн профессор С.Мөнхбат
- – Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш Д.Уртнасан
- – Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Д.Эрдэнэбулган
- – Социологи, нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар
- Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Б.Энхмаа хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул 2023.02.01-ээс ажилдаа орох тухай
- Эдийн засгийн тэнхимийн багш З.Баасандорж эрүүл мэндийн шалтгаанаар 2023.02.01-ээс 5 сарын хугацаатай цалингүй чөлөө авах тухай
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргалыг ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлж, дүгнүүлсэн:
- Улс төр судлалын тэнхимийн профессор Содномдаржаагийн Мөнхбат,
- Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш Дагийдамбын Уртнасан,
- Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Дамдинсүрэнгийн Эрдэнэбулган,
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Сэнгэдоржийн Мөнхбаатар нарыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ажиллаж байгаа багшийн зэрэглэл дээр жинхлүүлэн ажиллуулах;
- Хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусаж, ажилдаа орох хүсэлт гаргасан Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Баттогтворын Энхмааг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Өөрийнх хүсэлт, тэнхимийн саналыг үндэслэн Загдсүрэнгийн Баасандоржид 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл /хаврын улирал/ хугацаагаар цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
- Өөрийнх нь хүсэлт, МУИС-д Профессор багш ажиллуулах журмын 7.4 дэх заалтыг үндэслэн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Дашдондогийн Идэржаргалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.


