Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн  асуудал:

  1. 2022-2023 оны хаврын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалтад мэргэжил болон хэлний шалгалтад тэнцсэн горилогчдыг багшаар авах тухай
  • Эдийн засгийн тэнхим-1
  • Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим -1
  • Утга зохиол, урлаг судлалын тэнхим-2
  • Антропологи, археологийн тэнхим-1
  1. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимд Ц.Батдоржийг урилгаар багш авч ажиллуулах тухай
  2. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Б.Энхсувдыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  3. Газарзүйн тэнхимийн дадлагажигч багш Г.Бямбабаярыг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
  4. Их Британи, Америк судлалын тэнхимийн багш А.Өлзийнарангийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгах тухай
  5. Утга зохиол, урлаг судлалын тэнхимд тэнхимийн туслах ажилтан шинээр зарлуулж авах тухай
  6. Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтан Б.Баянжаргал 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай
  7. Намрын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан Ж.Золбаяр, Н.Тунгалаг, Д.Хишигжаргал нарын тайланг хэлэлцэх

Хурлын шийдвэр:

  1. МУИС-д профессор багш ажиллуулах журмын 5.6,5.7-д заасан сонгон шалгаруулалтын болзол, шаардлага хангасан:
  • Д.Халиуныг Эдийн засгийн тэнхимд ахлах багш
  • П.Бямбахоролыг Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимд ахлах багш
  • И.Даваадоржийг Утга зохиол, урлаг судлалын тэнхимд дадлагажигч багш
  • Б.Мичидмааг  Утга зохиол, урлаг судлалын тэнхимд дадлагажигч багш
  • И.Бямбабаатарыг Антропологи, археологийн тэнхимд ахлах багшийн зэрэглэлд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэх;.
  1. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимээс оруулж ирж байгаа санал, эрдэм шинжилгээний оноог биелүүлсэн үндэслэл, нарийн мэргэжлийн судлаач зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзээд доктор Ц.Батдоржийг дэд профессорын зэрэглэлд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс урилгаар авч ажиллуулах;
  2. Өөрийн хүсэлт, тэнхимийн саналыг үндэслэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Б.Энхсувдыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
  3. Тэнхимийн саналыг үндэслэн Газарзүйн тэнхимийн дадлагажигч багш Г.Бямбабаярын 1,5 жилд гүйцэтгэсэн ажлын тайланг хангалттай гэж үзэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
  4. Өөрийнх нь хүсэлт, тэнхимийн саналыг үндэслэн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш А.Өлзийнарангийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 01 хүртэл 2 жилийн хугацаагаар сунгах;
  5. Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр тус бүр сонгон шалгаруулалт зарлуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэх;
  6. 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан: Ж.Золбаяр, Н.Тунгалаг нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр шийдвэрлэв.