ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 02 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- НУС-ын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Э.Загдсүрэн нь эрүүл мэндийн шинжилгээ, эмчилгээнд хамрагдах шаардлагатай тул 2023.03.01-ний өдрөөс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Болдсүрэн 2023.03.01-ээс 1 сарын хугацаатай цалингүй чөлөө хүсэх тухай
- Салбар дундын ажил мэргэжил судлалын хөтөлбөрийн хичээл заасан хөлсийг цагийн мөнгөөр тооцож олгох тухай
- Геологи, геофизикийн тэнхимийн багш, дэд профессор Б.Батын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
Хурлын шийдвэр:
- Нийгмийн ухааны салбарын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ-Очирын Загдсүрэнд эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд хамрагдах шалтгаанаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Өөрийнх нь хүсэлтээр Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Бишхорлоогийн Болдсүрэнд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ төлөлтийг хувь хүнд өөрт нь хариуцуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Социологи, нийгмийн ажлын тэнхимээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн салбар дундын ажил мэргэжил судлалын хөтөлбөрийн оюутнуудад хичээл заасан багш нарын хөлсийг цагийн мөнгөөр тооцож олгох;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Геологи,геофизикийн тэнхимийн дэд профессор Болдын Батыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.


