ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Биологийн тэнхимийн Биохимийн хөтөлбөрт лаборантын түр ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Б.Цэрэндуламыг түр хугацаагаар ажиллуулах тухай
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн М.Жадамба-Эрдэнийг Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтнаар туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Хувцас харагч Г.Эрдэнэбаярын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Э.Ундраа нь АНУ-д зохион байгуулагдах ОУЭШХ-д хуралд оролцох тул 2023.03.03-25 хүртэл цалинтай чөлөө хүсэх тухай
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяагийн цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Б.Эрдэнэдалайн цалинтай чөлөө авах тухай хүсэлт
Хурлын шийдвэр:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Батбаатарын Цэрэндуламыг Биологийн тэнхимийн Биохимийн хөтөлбөрт лаборантын түр орон тоон дээр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулах;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Мөнхбатын Жадамба-Эрдэнийг Социологи, нийгмийн ажлын тэнхимийн хичээлийн туслах ажилтны үндсэн орон тоон дээр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Гомбо овогтой Эрдэнэбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тул өөрийн нь хүсэлтээр хувцас харагчийн албан тушаалаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөх;
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Энхтайвангийн Ундраад 2023 оны 03 дугаар сарын 03-25-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Банзрагчийн Золзаяад 2023 оны 03 дугаар сарын 13-28-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Бат-Өлзийн Эрдэнэдалайд 2023 оны 03 дугаар сарын 01-31-ний өдрийг дуустал 1 /нэг/ сарын хугацаагаар цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


