Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн  асуудал:

  1. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгсийн 2023.03.24-ний өдрөөс 3 жилийн хугацаатай чөлөө хүсэх тухай
  2. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгчийг томилох санал
  3. Европ судлалын тэнхимийн ахмад багш Ц.Саранцацралтын буцалтгүй тусламж хүсэх тухай.
  4. Түүхийн судалгааны төв байгуулах тухай
  5. Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
  6. Эдийн засгийн тэнхимийн багш Д.Амаржаргал Ховд аймаг руу 2023.03.18-2023.04.02 хүртэл судалгааны ажлаар явах тул 14 хоногийн чөлөө хүсэх тухай

Хурлын шийдвэр:

  1. Бямбажавын Түвшинтөгсийг Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлж тус тэнхимийн профессорын албан тушаал дээр ажиллуулах, мөн Япон улсын Осакагийн Гадаад хэлний Их сургуулийн Монгол хэлний салбарт зочин профессороор ажиллахаар болсон тул 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгож, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
  2. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш нарын хурал, нууц санал хураалтын дүнгээр 94,4%-ийн санал авч дэмжигдсэн ахлах багш, доктор Түмэн-Очирын Эрдэнэ-Очирыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажилд 2023 оны 03 дугаар 16-ны өдрөөс томилон ажиллуулах;
  3. ШУС-ийн харьяанд Түүхийн судалгааны төв байгуулах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
  4. Их Британи, Америк судлалын тэнхимд тэнхимийн туслах ажилтны 1 үндсэн орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулах;
  5. Европ судлалын тэнхимийн ахмад багш Ц.Саранцацралтад ХДЖ-ын 8.2.1.8-дахь заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  6. Эдийн засгийн тэнхимийн багш Д.Амаржаргалд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 10 (арав) хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.