ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2022-2023 оны хаврын улиралд хос, хавсарга хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай /БУС,НУС,ХУС/
- Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргих өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай. Дараагийн тэнхимийн эрхлэгчийг сонгох тухай Физикийн тэнхимийн хурлын протокол нэр дэвшүүлсэн багшийн санал хураалтын дүнг танилцуулах тухай
- Химийн тэнхимийн эрхлэгч Б.Энхсаруул Япон улсын Цукубагийн AIST хүрээлэнд ИТДБ төслийн ажлаар, Когаз хүрээлэнд судалгааны ажлаар явсан тул 2023.04.10-21 хүртэл цалинтай чөлөө хүсэх тухай
- Математикийн тэнхимийн дэд профессор Т.Хулан, ахлах багш С.Цогзолмаа нар Словени улсад зохиогдох Европын охидын математикийн олимпиадад монголын охидын багийг бэлтгэн, ахлагчаар ажиллах тул 2023.04.11-19 хүртэл цалинтай чөлөө хүсэх тухай
- Байгалийн ухааны салбарын харьяа Хичээлийн 1-р байрны бохирын үйлчлэгч А.Өлзийхишиг ар гэрийн гачигдлын улмаас 2023 оны 04, 05, 06 дугаар сарын цалингаа урьдчилан авах тухай
- Социологи-нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор Г.Түмэннаст 2023.03.01-2023.09.01 хүртэл цалингүй чөлөө авах тухай хүсэлт
Хурлын шийдвэр:
- Хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан /БУС-4, НУС-5, ХУС-3/ нэр бүхий 12 оюутныг МУИС-ийн захирлын тушаалаар 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлаас суралцуулах;.
- Хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан ХУС-ын нэр бүхий 3 оюутныг 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлаас суралцуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Д.Улам-Оргихын хүсэлтийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, П.Мөнхбаатар, дэд профессор Г.Эрдэнэ-Очир нарын нэгийг тэнхимийн эрхлэгчээр томилуулахаар МУИС-ийн захиралд уламжлах;
- Химийн тэнхимийн эрхлэгч Б.Энхсаруулд 2023 оны 04 дүгээр сарын 10-21 хүртэл, Математикийн тэнхимийн дэд профессор Т.Хулан, ахлах багш С.Цогзолмаа нарт 2023 оны 04 дүгээр сарын 11-19-ний өдрийг хүртэл цалинтай чөлөөг тус тус олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Үйлчлэгч А.Өлзийхишигт МУИС-ийн ХДЖ-ын 4.1.5 дахь заалтыг үндэслэн 1 /нэг/ сарын цалинг урьдчилан олгох;
- Өөрийн нь хүсэлтээр Социологи-нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор Г.Түмэннастад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хувь хүнд өөрт нь хариуцуулахаар тус тус шийдвэрлэв.


