ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2018-2019, 2019-2020, 2020-2021, 2021-2022 оны хичээлийн жилүүдэд заагдсан ерөнхий суурийн хичээлийн сонголт болон дүнгийн шинжилгээ хийсэн дүгнэлт
- Биологийн тэнхимийн туслах ажилтан А.Цэвээнд цалингийн 40% нэмэгдэл олгох тухай
- Химийн тэнхимийн лаборантаар Б.Эрдэнэтунгалагийг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- ХУС-ын нягтлан бодогч Б.Эрдэнэцэцэгийг хавсран ажиллуулж, хөдөлмөрийн хуулийн дагуу зохих цалин хөлсийг олгох тухай
Хурлын шийдвэр:
- Биологийн тэнхимийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн туслах ажилтан Алтангэрэлийн Цэвээнд ажлын ачааллын нэмэгдлийг үндсэн цалингийн 40 (дөч) хувиар тооцон 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн олгох;
- Химийн тэнхимд лаборант шалгаруулж авах комиссын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн Батнасангийн Эрдэнэтунгалагийг Химийн тэнхимийн лаборантын үндсэн орон тоон дээр 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах;
- ХУС-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нягтлан бодогч Баасанжавын Эрдэнэцэцэгт хавсран ажилласны нэмэгдлийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож олгуулахаар тус тус шийдвэрлэв.


