Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн  асуудал:

  1. Хасагдах нөхцөл үүссэн бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид
  2. 2023-2024 оны хичээлийн жилд шинэ багш авах тухай
  3. 2018-2019, 2019-2020, 202-2021, 2021-2022 оны хичээлийн жилийн Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбарын элсэлт, шилжилт, (бүрэлдэхүүн сургууль хооронд болон бусад их, дээд сургуульд), чөлөөлөгдсөн, хасагдсан оюутны тоонд шинжилгээ хийсэн дүгнэлт
  4. Химийн тэнхимийн профессор Д.Рэнцэнмядаг 2023.05.10-2023.06.10 хүртэл цалинтай чөлөө хүсэх тухай
  5. Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оюунжаргал Зүүн Хятадын Багшийн их сургуульд урилгаар лекц унших ажлаар явах тул 2023.05.04-ний өдрөөс ажлын 8 хоногийн чөлөө авах тухай хүсэлт
  6. Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзоригийн ажлын тайланг тэнхимээр хэлэлцүүлсэн тухай
  7. БУС хариуцсан дэд захирал Б.Эрдэнэцогт БНСУ-ын Kangwon их сургуульд 2023.05.10-17-ны хооронд албан ажлаар явах тул ажлын 5 хоног чөлөө хүсэх тухай

Хурлын шийдвэр:

  1. Тэнхим болон СХЧБГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн суралцагчийг сургуулиас хасах үйл ажиллагааны удирдамжийн дагуу хасагдах болзол хангасан:
  • БУС-ын нэр бүхий бакалаврын 71, магистр 40, доктор 7 суралцагч буюу нийт 118
  • НУС-ын нэр бүхий бакалаврын 46, магистр 42, доктор 1 суралцагч буюу нийт 89
  • ХУС-ын нэр бүхий бакалаврын 122, магистр 20, доктор 2 буюу нийт 144 суралцагчийг сургуулиас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
  1. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж, хурлын шийдвэр, холбогдох материалыг ХНМС-д оруулах, ХХНБГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

Байгалийн ухааны салбар

  1. Амьтан судлал -1 багш
  2. Микробиологи-1 багш
  3. Биотехнологи-1
  4. Газарзүй-1 багш
  5. Газар зохион байгуулалт-1 багш

Нийгмийн ухааны салбар

  1. Сэтгэл судлал – 2 багш,
  2. Боловсрол судлал – 1 багш

Хүмүүнлэгийн ухааны салбар

  1. Түрэг судлал -1 багш
  2. Батнасангийн Чинзоригийн Түүхийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайланг хэлэлцэж, үргэлжлүүлэн ажиллуулах санал гарсан тул 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах;
  3. Өөрийн нь хүсэлтээр Химийн тэнхимийн профессор Д.Рэнцэнмядагт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1 /нэг/ сар, Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оюунжаргалд 2023.05.04-ний өдрөөс ажлын 7 /долоо/ хоногийн цалинтай чөлөөг тус тус олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/