Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн 2-р байрны 439 тоот өрөөнд хуралдав.
Тус хурлаар ХУС-ын ЭЗ-ийн дотоод үйл ажиллагаатай холбоотой зарим асуудал, хүмүүнлэгийн салбарт хамаарах МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн асуудал, МХХШТ-ийн багш нарын зохиож буй Ерөнхий суурийн монгол бичгийн хичээлийн гарын авлага, профессор Д.Сайнбилэгтийн удирдсан “Цахим санд суурилсан монгол ярианы хэлний нийгэм хэлшинжлэлийн судалгаа” төслийн үр дүнг тус тус хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
1. Тус хичээлийн жилд ХУС-ын эрдмийн зөвлөлийн ээлжит хурлыг 2 сарын 1 , 4 сарын 10-д хуралдуулах, шаардлагатай нөхцөлд ээлжит бус хурал зарлах,
2. Салбарын багш нарын бичсэн нэг сэдэвт бүтээл буюу монографын талаар дүгнэлт гаргахын тулд 1-рт, тухайн шинжлэх ухааны харгалзах мэргэжлийн тэнхимээр хэлэлцүүлэх, 2-рт, салбарын Эрдмийн зөвлөлийн дарга, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч нар зөвлөлдсөний үндсэн дээр ПБАЖ-ын дагуу нэр нууцлагдсан хоёр шинжээч томилж дүгнэлт гаргуулах, мэргэжлийн тэнхимийн санал болон нэр нууцлагдсан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн ЭЗ-өөр хэлэлцэж шийдвэрлэх,
3. ХУС-ын ЭЗ-ийн хурлын тов, хэлэлцэх асуудал, гарсан шийдвэрийг ШУС-ийн цахим хуудсанд нээлттэй байршуулах,
4. АСТ-ийн профессор Д.Сайнбилэгтийн удирдсан “Цахим санд суурилсан монгол ярианы хэлний нийгэм хэлшинжлэлийн судалгаа” (2016-2017) төслийн үр дүнг амжилттай хэрэгсэнд тооцох.
5. МХХШТ-ийн багш профессор Т.Отгонтуул, дэд профессор Б.Даваасүрэн, Э.Мөнх-Учрал, Б.Мөнгөнцэцэг, М.Энхсувд, С.Батхишиг нарын зохиосон “Монгол бичиг” (Их дээд сургуулийн оюутанд зориулав) номыг сургалтын гарын авлагад тооцох.