ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2023 оны 11 сарын 10-ны Баасан гарагт 9.00 цагт МУИС-ийн 2-р байрны 439 тоот өрөөнд хуралдав.

         Хурлыг ХУС-ын ЭЗ-ийн дарга, доктор Н. Алтантөгс удирдав. Тус хурлаар ГХТ-ийн багш, доктор Д.Золжаргал, МХХШТ-ийн багш, доктор Э.Мөнх-Учрал, АСТ-ийн багш, доктор П.Энхжаргал нарын удирдсан төслийн үр дүнг хэлэлцэж хаах, ИБАСТ-ийн багш, доктор Ц.Отгонсүрэнгийн удирдсан төслийг сунгах, МХХШТ-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Т.Эрдэнэ-Очирын танилцуулсан МУИС-ийн ЭШС-ийн шинэчлэлийн тухай, сурах бичиг орчуулах төсөлд дэвшүүлж буй орчуулгын бүтээлийг тус тус хэлэлцэв. Мөн МХХШТ-ийн тэнхимийн багш, доктор Б.Даваасүрэнгийн зохиосон ном, “Философийн нэвтэрхий толь” бичгийн зохиогчоор оролцсон МУИС-ийн 5 багшийн бүтээлийг эрдэм шинжилгээний Б цагт тооцох асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.

Хурлаас шийдвэрлэсэн нь: Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж эрдмийн зөвлөлийн гишүүд дараах шийдвэрийг санал нэгтэй батлав. Үүнд:

  1. ГХТ-ийн багш, доктор Д.Золжаргалын удирдсан “2021 онд хэрэгжсэн МУИС-ийн Залуу судлаачдын Грант болох дотоодын санхүүжилттэй “Ерөнхий Боловсролын чанарыг AHP (Analysis of Hierarchical Process) буюу шаталсан процессын загвараар тодорхойлох нь” сэдэвт төслийн үр дүнд WOS-ын бүртгэлтэй импакт фактор бүхий “Cogent Education” сэтгүүлд “Contributing factors to perceived educational quality in Mongolia: Developing instruments using principal component analysis” эрдэм шинжилгээний өгүүлэл 2023 оны 9-р сарын 6-нд цахимаар хэвлэгдэн гарсан тул төслийг амжилттай хэрэгжсэн гэж үзэж хаав.
  2. ФШСТ-ийн багш, доктор Г.Эрдэнэбаяр (5.75 хх), Б.Дэлгэрмаа (12 хх), Д.Оюунгэрэл (3 хх), Ц.Нямсүрэн (11.6 хх), ЕСТ-ийн багш, доктор Павлов (7 хх) нарын оролцсон төслийн үр дүнд хэвлэгдэн гарсан “Философийн нэвтэрхий толь” бүтээлийг эрдэм шинжилгээний Б цагт тооцохдоо зохиогчид оногдох хэвлэлийн хуудсыг баримтлан тооцохыг санал нэгтэй дэмжив.
  3. МХХШТ-ийн багш, доктор Э.Мөнх-Учралын удирдсан “Ерөнхий суурийн монгол бичиг сурах бичиг”-ийн төслийг амжилттай хэрэгжиж ерөнхий суурийн сурах бичиг хэвлэлд шилжихэд бэлэн болсон тул төслийг хаав. МХХШТ-ийн багш, доктор Б.Даваасүрэн, Т.Отгонтуул, Э.Мөнх-Учрал, М.Энхсувд, Б.Мөнгөнцэцэг, С.Батхишиг нарын зохиосон ерөнхий суурийн Монгол бичиг сурах бичиг нь нийт 34 хх болсон бөгөөд зохиогч тус бүрт 4,53 кр тооцохоор шийдвэрлэв.
  4. МХХШТ-ийн багш, доктор Э.Мөнх-Учралын танилцуулсан Ерөнхийлөгчийн тамгын газраас санхүүжүүлсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо” сэдэвт төсөл амжилттай хэрэгжиж тус бүтээл хэвлэгдсэн тул төслийг хаав. МХХШТ-ийн багш, доктор М.Жавхлан, М.Энхсувд докторант Э.Жаргалмаа нар тус бүр 20 хх хуудас буюу гарын авлага ангиллаар 0.2 үржүүлж 4 кр тооцох, доктор Э.Мөнх-Учрал 40 хх буюу 0.2-оор үржүүлж 8 кр тооцох, ерөнхий редактороор ажилласан Э.Мөнх-Учралд редакторласан бүтээл ангилалаар 50 хх 10 кр тооцохоор шийдвэрлэв.
  5. МХХШТ-ийн багш, доктор Б.Даваасүрэнгийн зохиосон “Соёмбо үсэг” ном тус тэнхимийн “Үсэг зүй” хичээлийн хөтөлбөрт ашиглах гарын авлага бөгөөд 5 хх-ыг 1 кр тооцохоор шийдвэрлэв.
  6. МХХШТ-ийн эрхлэгч, доктор Т.Эрдэнэ-Очирын танилцуулсан “Монгол судлал” МУИС-ийн ЭШС-ийг бодлого болон редакцийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг санал нэгтэй дэмжив.
  7. МХХШТ-ийн багш, доктор Т.Эрдэнэ-Очир, ГХТ-ийн багш, доктор Д.Отгонтуяа нарын танилцуулсан George Yule (2020) “The Study of Language” номыг орчуулах төслийн ажлыг эрдмийн зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжиж МУИС-ийн сурах бичиг орчуулах төсөл шалгаруулах дараагийн шатанд илгээхээр шийдвэрлэв.
  8. АСТ-ийн багш, доктор П.Энхжаргалын удирдсан Р2018-3622 дугаартай “Монголчуудын үндэсний онцлог бүхий үг хэллэгийн танихуйн судалгаа” сэдэвт залуу судлаачдын төслийн үр дүнд “Color Terms in Mongolian Place Names: A Typological Perspective” эрдэм шинжилгээний өгүүлэл Уралын улсын их сургуулийн “Вопросы ономастики” сэтгүүлд хэвлэгдсэн тул төслийг амжилттай хэрэгжсэн гэж үзэж төсөл хаах саналыг зөвшөөрөв.
  9. ИБАСТ-ийн багш, доктор Ц.Отгонсүрэнгийн удирдаж буй МУИС-ийн санхүүжилттэй “Монгол, англи, япон, турк хэлний N1+P+N2 бүтцийн судалгаа – I” сэдэвт өндөр түвшний судалгааны төслийг 1 жилээр сунгах саналыг эрдмийн зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжив.