Хурлаар МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5 буюу МУИС-ийн багш дотоодод докторантурт суралцахад 6 хүртэл сарын цалинтай чөлөө олгож болно гэсэн заалтын дагуу 2023 оны 9 сарын 1-ий өдрөөс 2023 оны 12 сарын 31-ий өдрийг хүртэл 4 сарын цалинтай чөлөө авсан ХУС-ын ИБАСТ-ийн ахлах багш, “Гадаад хэл шинжлэл хөтөлбөр”-ийн докторант Жамаа овогтой Эрдэнэбатын чөлөөний хугацаанд хийсэн судалгааны ажлыг хэлэлцэж эрдмийн зөвлөлийн гишүүд хангалттай гэж үнэлэн санал нэгтэй дэмжив.