ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Довчинсүрэнгийн Халиуны туршилтын хугацааны тайлан
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Нарантуяагийн Гантуяа БНСУ-ын Кумо Технологийн ИС-д зочин багшаар ажиллахаар уригдсан тул 2023.02.05-2023.05.05 хүртэл 3 сар цалингүй чөлөө хүсэх тухай
- ШУС-д Жендер судлалын төв байгуулах тухай
Хурлын шийдвэр
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Довчинсүрэнгийн Халиуныг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Нарантуяагийн Гантуяа нь БНСУ-ын Кумо Технологийн Их сургуульд зочин багшаар ажиллах болсон тул 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн өөрт нь хариуцуулах;
- ШУС-ийн харьяанд Жендер судлалын төв байгуулах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


